Орос хэл бол Орос оронтой танилцах хөтөч – Русский Дом в Улан-Баторе
Улаанбаатар дахь Русский Дом-ын дэргэдэх орос хэлний зуны эрчимжүүлсэн дамжаанд хамрагдсан сурагчдын шинэ бүлэг хичээллэж эхэллээ. Сургалт 6-р сард эхэлсэн бөгөөд 7-р сарын 30-нд сурагчид гэрчилгээ гардан авах гэж байна.
Сургалтад хамрагдаж буй хүмүүс:
16–40 насны хүүхэд, залуус, насанд хүрэгчид
Орос улсад сурах, ажиллах, аялах, хөрш орны соёл түүхийг сонирхох, орос түнштэй ажиллах зорилготой хүмүүс
Хичээлийн онцлог:
Фонетик, ярианы дадал, дүрмийн сургалт
“Амьд хэлний клуб” – соёлын үйл ажиллагаа, кино үзвэр, танилцах аялал
Русский Дом-ийн үйл ажиллагаатай танилцсан тусгай арга хэмжээнүүд
7-р сарын 4-нд:
«Спасибо, родная!» баримтат киног үзсэн ба:
Оросын шинжлэх ухаан, анагаах ухаан, робот техник, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, хөлөг онгоц, пуужин бүтээх чадварыг бишрэн сонирхжээ.
Кино үзсэний дараа орос хэл сурах эрмэлзэл улам нэмэгджээ.

