Орон нутгийн 13 мянга гаруй багш ажил хаялтад нэгдлээ
Багш нарын цалин, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардсан ажил хаялт 14 дэх өдрөө үргэлжилж байна.
Ажил хаялт энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 649 байгууллагын 36.9 мянган багш нэгдээд байна.
Үүнээс:
Нийслэлийн 384 байгууллагын 22,096 багш
Орон нутгийн 265 байгууллагын 13,500 гаруй багш ажил хаялтад оролцож байна.

