Онцгой байдлын алба хаагчид “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнд нэгдлээ
Шадар сайд Н.Номтойбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан өглөөний дасгал 2 дахь өдрөө идэвхтэй үргэлжилж байна.
Өглөө бүр дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага улсын хэмжээнд алба хаагчдын өглөөний дасгалыг хэвшүүллээ.

