Өнөөдөр Бүгд найрамдах Буриад улс үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын өдөр тохиож байна
Нүүдэлчдийн тал нутгаас орчин үеийн бүс нутаг болон хөгжсөн Бүгд найрамдах Буриад улсын нэгэн зууны түүх арвин их. Оросын эзэнт гүрний алслагдмал нутгаас том аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүс нутаг болон хөгжсөн Буриад улс өнөөдөр үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн өдрөө тэмдэглэж байна
1923 оны тавдугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Орос улс дотор Буриад Монгол нэртэй автономит улс үүсэн байгуулагджээ. 1958 онд Буриад Монгол нэрийг Буриад болгон өөрчилж, 1992 онд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс гэж албан ёсоор нэрлэх болжээ
Өдгөө Буриад улс 1 сая орчим хүн амтай, хүн амын 65 хувь нь орос, 30 хувь нь буриад, үлдсэн нь татар зэрэг бусад үндэстэн ястан амьдардаг. Христийн болон Буддын шашинтай. Орос, буриад хос хэл бичигтэй. 21 аймаг, 2 хоттой. Алт, вольфрам, уран, берилли олборлож, МИ-8 нисдэг тэрэг үйлдвэрлэж, Байгал нуур, Иволгийн дацан, Лениний хамгийн том толгой, эрүүл мэндийн салбараараа аялагчдыг татдаг