Олон улсын хүүхдийн найрамдал төв 6 дугаар сарын 4-нөөс энэ зуны амрагчдаа хүлээн авна
Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн зуны ээлж 6 дугаар сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ. Энэ зун тус төв нийт 10 ээлж хүлээн авах бөгөөд ээлж тус бүрийн хугацаа 5-10 хоног байна. Мөн ээлж бүр тусгай нэр уриатай бөгөөд тэрхүү нэр урианы дагуу нэмэлт үйл ажиллагааг зохион байгуулж, бяцхан амрагчдынхаа ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, бага дунд ахлах гэсэн ангийн дарааллаар ээлжийг хуваарилжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 61 мянга гаруй хүүхэд хүүхдийн зусланд амарснаас тал гаруй нь Найрамдал төвд амарсан гэсэн судалгаа байна