ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД
Монгол Улсын Консерваторын багш, оюутан, сурагчид ОХУ-ын Иркутск хотноо зохион байгуулагдсан “Симфония дружбы” олон улсын төсөлд амжилттай оролцож, Монголын сонгодог урлагийг олон улсын тайзнаа нэр төртэйгээр толилууллаа.
Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ байв.
Төслийн хүрээнд Монгол, Оросын залуу хөгжимчид хамтран ажиллаж, 2026 оны 5 сарын 19-ний өдөр Иркутск хотын Филармонийн тайзнаа уран бүтээлээ амжилттай толилуулсан юм.
Халуун баяр хургэе!
Эх сурвалж: Монгол Улсын Консерватори

