ОХУ болон Монгол улсын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар форумын үеэр дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны гэрээнүүдийг үзэглэлээ.
Эдгээр хэлэлцээр нь ОХУ-д суралцах хүсэлтэй монгол оюутнуудад шинэ боломж, өргөн бололцоог нээж өгч буй онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Форумын үеэр оролцогчид Орос-Монголын хамтарсан ректоруудын холбоо байгуулахаар шийдвэрлэж, хэрэглээний шинжлэх ухааны төслүүдийг хөгжүүлэх, хамтарсан судалгааг дэмжих хөтөлбөрүүдийг өргөжүүлэх талаар мөн тохиролцсон юм.
Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монгол, Оросын их дээд сургуулиудын хамтын ажиллагаа тийм ч идэвхтэй байгаагүй. Харин энэ удаагийн форумын явцад бид хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж, чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцлээ. Үүний үр дүнд цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг буюу оюутнуудын тоог хэрхэн нэмэгдүүлэх, олон салбарт харилцааг хэрхэн өргөжүүлэх тухай тодорхойлсон юм.

