ОХУ-ын паралимпын шигшээ баг Европын аваргад медалийн дүнгээр тэргүүлжээ
ОХУ-ын паралимпын шигшээ баг паралимпын усанд сэлэлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд 92 медаль хүртэж, медалийн дүнгээр тэргүүлсэн байна.
Тус баг: 🥇 33 алт 🥈 39 мөнгө 🥉 20 хүрэл медаль хүртжээ.
Түүнчлэн ОХУ-ын тамирчид хэд хэдэн төрөлд дэлхийн рекорд шинэчилсэн байна.
• Кирилл Александров — 100 м-ийн мэлхий сэлэлт: 1:24.65
• Константин Бурмистров — 100 м-ийн эрвээхэй сэлэлт: 55.67, 200 м-ийн холимог сэлэлт: 2:05.98
• Владимир Сотников — 100 м-ийн араар даллах сэлэлт: 56.55
Тамирчдын амжилтын үр дүнд ОХУ-ын төрийн дуулал тэмцээний үеэр 33 удаа эгшиглэсэн байна.
Эх сурвалж: World Para Swimming / Росси́я - Российская Федерация - Russia

