ОХУ бензиний экспортыг 8-р сарын 31 хүртэл түр зогсоолоо
ОХУ-ын Засгийн газар 2025 оны 7-р сарын 29-нөөс эхлэн 8-р сарын 31 хүртэл бензин экспортлохыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хамаарч байгаа бөгөөд үүнээс өмнө үйлдвэрлэгч бус компаниудын экспортод ийм хязгаарлалт тавигдаад байжээ.
Түлш, шатахууны дотоодын эрэлт хөдөө аж ахуйн улирлаас шалтгаалан огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор дотоодын үнийг тогтворжуулах зорилгоор ийнхүү арга хэмжээ авч буйг Засгийн газрын тогтоолд дурдсан байна.
Өмнө нь ТАСС агентлаг мэдээлэхдээ, 8-р сарын 1-нээс эхлэн 1–2 сарын хугацаанд бензиний экспортыг хязгаарлахаар төлөвлөж байсныг дурдсан. Мөн Шадар сайд Александр Новак шаардлагатай бол экспорт бүрэн зогсох магадлалтайг анхааруулж байсан.
Эх сурвалжуудын мэдээлснээр:
Үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлж болзошгүй
Демпферийн татаасыг (экспортын нөхөн олговор) тэглэх хувилбар ч хэлэлцэгдэж байна

