ОХУ–МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал Валерий Герасимов Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, дэслэгч генерал Сунрэвийн Ганбямба-тай уулзаж, хэлэлцээ хийлээ.
Тэрбээр уулзалтын үеэр:
“Бид Монгол Улсыг ОХУ-ын чухал түншүүдийн нэг гэж үздэг. Хоёр улсын хамтын ажиллагаа уламжлал ёсоор найрамдал, харилцан итгэлцэл, сайн хөршийн зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. Цэргийн төлөөлөгчдийн харилцан айлчлал идэвхтэй өрнөж байна. Мөн оператив болон байлдааны бэлтгэлийн хамтарсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Цэргийн боловсролын байгууллагууд болон хил орчмын цэргийн тойргуудын хүрээнд ч хамтын ажиллагаа тогтсон” хэмээн онцоллоо.
Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба:
“ОХУ болон Монгол Улсын харилцаа өнөөдөр хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Манай хоёр улсын төрийн тэргүүнүүд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Үүний үр дүнд хоёр улсын харилцаа бүх салбарт, тэр дундаа батлан хамгаалахын салбарт идэвхтэй хөгжиж байна” хэмээн тэмдэглэлээ.

