НҮХЭН ГАРЦ ТӨСЛИЙН 3 ДУГААР БАЙРШИЛД ТУННЕЛИЙН ИХ БИЕИЙН БҮТЭЭЦИЙГ ТҮЛХЭХ ТЕХНОЛОГИОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг тасалдуулахгүй байх хүрээнд төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцыг барихдаа туннелийн их биеийн бүтээцийг төслийн талбайд урьдчилан цутгаж бэлтгэн, төмөр замын суурь бүтээцийн доогуур домкратаар түлхэж оруулах (box jacking) технологиор гүйцэтгэж дууслаа. Энэ арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг бөгөөд олон улсын практикт өргөн хэрэглэгддэг өндөр нарийвчлал шаардсан технологи аж.

