"Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, биеийн байдал нь хүнд эмнэлэгт эмчлүүлж байна
Тодруулбал, 11 дүгээр сарын 11-ний үүрийн 04 цаг орчимд О.Уламсайхан нь зүүн суга, зүүн гарын булчин хэсэгт хутгалуулжээ. Одоогоор цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгааг эх сурвалж мэдээллээ.

