Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Гэсэн хэдий ч ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийсэн. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороо, ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн тухайд төслийн нөлөөлөлд нийт 85 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 орчмыг нь чөлөөлөөд байна. Намгархаг хөрс ой модноос хоёр дахин их хүчил төрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Ногоон нуур орчим нь намгархаг хөрстэй учраас хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш тохиромжтой” гэж онцолсон юм.

