Нийслэлийн хэмжээнд 373 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 373 дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.

