Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 8-р сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг.
2025 оны 8-р сарын 4-нөөс 8-р сарын 18-ныг хүртэл.
E-Mongolia системээр хүлээн авна
Энэ жил зөвхөн нийслэлд 135,582 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
Насаар нь ангилбал:
2 настай – 30,304
3 настай – 31,843
4 настай – 35,698
5 настай – 37,837 хүүхэд байна.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
● Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
● Хүүхэд тань өмнөх жил цэцэрлэгт хамрагдсан бол "Үргэлжлүүлж явах" сонголтыг хийх;
● Шилжилт хөдөлгөөн хийж байгаа бол 8-р сарын 15-наас өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.

