«Найрамдлын гүүр. Байгал – Хөвсгөл» төслийн хүрээнд Монгол, Оросын хүүхдүүд хамтдаа мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүллээ.
Багийн нэг хэсэг нь Мөнх Сарьдаг уулыг зорин авиралт хийж байх хооронд бусад хүүхдүүд Монголын нүүдэлчин ахуй, соёлтой танилцав. Тэд гэрт зочилж, үндэсний хоол амталж, хурга, ишиг тэвэрч үзэн, тэмээ унаж, сур харваанд хүч сорьжээ.
6-р сарын 12-нд лагерьт Оросын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, төрийн далбааны жагсаал зохион байгууллаа. Мөн Орос, Буриад, Монголын төрийн дууллууд эгшиглэж, Мөнх Сарьдагт амжилттай авирсан хүүхдүүдэд дурсгалын бэлэг гардуулав. Үүний дараа уламжлалт тоглоом, волейбол, шатар, олс таталтын тэмцээнүүд болж, хүүхдүүд нөхөрлөл, багаар ажиллахын үнэ цэнийг мэдэрсэн юм.
Орой нь хаалтын ёслол болж, шилдэг тамирчид, багуудыг шагнан урамшууллаа.
Анх 2007 онд Людмила Артеменкогийн санаачилгаар эхэлсэн энэхүү төсөл өнөөдөр Монгол, Оросын хүүхдүүдийг холбосон олон улсын нөхөрлөлийн томоохон арга хэмжээ болон өргөжжээ. Ирэх наймдугаар сард Монголын хүүхдүүд хариу айлчлалаар Ангасолка зусланд зочлох юм.
Найрамдал, харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлж буй энэхүү төслийг дэмжих хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн тусламж үргэлж үнэ цэнтэй байх болно.
Эх сурвалж: Хүүхдийн «Ангасолка» зуслан.

