Намрын ногооны өдрүүд орон даяар эхэллээ
Намрын ургац хураалт ид өрнөж буй энэ үед “Намрын ногооны өдрүүд” худалдаа, үзэсгэлэн худалдаа албан ёсоор орон даяар эхэллээ.
Энэ хүрээнд дотоодын тариаланчид, үйлдвэрлэгчдийн ургуулж, хураан авсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бусад шинэ ургацыг иргэдэд хүргэх худалдаа зохион байгуулагдаж байна.

