Мөсөнд авиралтын дэлхийн цомоос О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ноос зохион байгуулж буй 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын шинэ улирлын эхний тэмцээн БНСУ-ын Чонсон хотод болж, Монголын тамирчин О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
18 орны 120 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас найман тамирчин оролцсоноос хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал 19.90 секундийн амжилтаар хоёрдугаар байрт шалгарч, Монголын багийн энэ улирлын анхны медалийг авчирлаа

