Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 48.1 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 48.1 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо

      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      24.04.2026
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо

      Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан Москва дахь ЭСЯ Оросын Улсын хүүхдийн номын сантай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Улс орнуудыг нээцгээе!” сэдэвт эх орноо сурталчлах урлаг, соёлын өдөрлөгийг зохион байгуулав.

      Тус ЭСЯ-наас дээрх арга хэмжээг анх 2023 онд зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн урлаг, соёлын өдөрлөгт ЭСЯ-ны хамт олон, Москвад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл, тус номын сангийн байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд өргөнөөр оролцлоо.

      Оросын Улсын хүүхдийн номын сангийн захирлын зөвлөх Н.А.Арагчеева, ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр нар арга хэмжээг нээн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

      ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон албан хаагчдын хүүхдүүд Гнесинийхэний нэрэмжит Оросын хөгжмийн академийн магистрант, морин хуурын сургалтын багш Б.Жаргалсайханы хамт хүүхдийн номын ордны жаврыг үргээв.

      Монгол Улсын СИТИ их сургуулийн оюутан Г.Сарантуяа “Өндөр Алтай нутаг” уртын дууг шуранхайлж, “Дэвжээ-2026” урлагийн наадмын тэргүүн байрын шагналт, ОХУ-ын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн оюутны бүжгийн хамтлаг "Жороон жороо", "This is mongol" монгол үндэсний бүжгийн үзүүлбэрүүдийг үзэгчдэд толилуулав.

      Энэ үеэр авъяаслаг оюутнууд монгол ардын дуу, хип-хоп дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

      "Монгол орныг нээцгээе!" танилцуулгыг хийж, “Монгол орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт, хариултын тэмцээнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн орос хүүхдүүдийн дунд зохион байгуулж, гарын бэлэг гардуулав.

      Монгол Улсаа сурталчлах өдөрлөгийн хүрээнд монгол үндэсний дээл хувцас, гоёл чимэглэлийг танилцуулж, залуу яруу найрагч Т.Ганпүрэв уран бичлэгийн мастер-класс зохион байгуулж, оролцсон орос хүүхдүүдэд нэрийг нь бичиж дурсгав.

      Энэ үеэр хүрэлцэн монгол хүүхдүүд Оросын Улсын хүүхдийн номын сантай танилцах аялал хийсний дараа найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” уран сайхны киног үзсэнээр Монгол Улсаа сурталчлах өдөрлөг өндөрлөсөн.

      Эх сурвалж: Посольство Монголии в РФ
      Photo gallery
      4 —
      1/4 —
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Москвад “Улс орнуудыг нээцгээе!” өдөрлөг боллоо
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо