Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн 10 га газарт ирэх онд барьж эхэлнэ.

