MongolZ баг “Inter extreme masters dallas 2025” тэмцээний хасагдах шат буюу playoffs-д шалгарчээ
Монголз баг “Inter Extreme Masters Dallas 2025” тэмцээний хасагдах шат буюу Playoffs-д шалгараад байна. Тэд ийнхүү шалгарахын өмнө гурван шатны тоглолтод тус тус хожжээ. Харин одоо А хэсгээс нэгдүгээр байраар гарах эсэхийг Францын “Team Vitality” багтай хийх тоглолт шийдвэрлэнэ. Хожвол тэмцээний шөвгийн 4 багтай тоглож, тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм. Харин хожигдвол шөвгийн 6 буюу А болон В хэсгийн 2,3 дугаар байрт шалгарсан багийн аль нэгтэй нь тоглоно. АНУ-ын Даллас хотноо болж байгаа тус тэмцээнд Монголз баг Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байна