"MongolZ" баг дэлхийн аварга боллоо
Монголын шатарчид дэлхийн тавцанд дахин нэгэн бахархалт амжилтыг бүтээлээ.
БНХАУ-ын Хонконг хотноо үргэлжилж буй 2026 оны Рапид болон Блиц шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд "MongolZ" баг U2400 ангиллын дэлхийн аваргаар тодорлоо.
Тус баг тэмцээнийг эхлэхдээ 48 багаас чансааны 28 дугаарт эрэмбэлэгдэж байсан ч дэлхийн шилдэг багуудын эсрэг гайхалтай тоглолт үзүүлэн аваргын цомыг хүртсэн байна.
Онцлох нь, өнгөрсөн 2025 оны дэлхийн аваргад "Mongolia" нэрээр түрүүлж байсан монгол шатарчид энэ жил "MongolZ" нэрийн дор аваргын цолоо амжилттай хамгаалж чадлаа.
Энэ нь Монголын шатрын спортын хөгжил, залгамж халаа, тамирчдын ур чадвар тасралтгүй өсөн дэвжиж байгааг харуулсан томоохон амжилт болж байна.
Ийнхүү Монголын шатарчид дэлхийн аваргын тавцанд дахин түрүүлж, эх орныхоо нэрийг олон улсын спортын ертөнцөд өндөрт өргөлөө.

