“MONGOLZ #1” — Цөлжилттэй бүсэд 100 мянган мод тарина
Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 хайлаас мод тарьж, “MONGOLZ #1” хэмээх Land Art бүтээл байгуулах төсөл хэрэгжиж байна.
Төслийг The MongolZ Esports Organization болон Shambala2056 хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор “M” үсгийн хэсгийн мод тарих, усалгааны системийг угсарч дуусжээ.
Shambala2056 нь байгаль хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл бөгөөд өмнө нь Говьд 66,857 хайлаас мод тарьж ургуулсан туршлагатай.
Төсөл нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар цацын усны бүсэд хэрэгжиж, цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах ач холбогдолтой юм.

