Монголын U16 волейболын шигшээ баг Тайландын Азийн аваргад оролцож байна!
Тайланд улсад зохион байгуулагдаж буй U16 хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг амжилттай оролцож байна.
16 орны баг өрсөлдөж буй тус тэмцээн маргааш өндөрлөнө.
Монголын баг 9-р байрны төлөө тоглох эрхтэй болсон.
Дасгалжуулагч О.Наранбаатарын удирдлага дор тоглож буй манай залуус: - "C" хэсэгт Япон , Узбекистантай тоглож хожигдсон ч нэмэлт шатанд БНХАУ, Австралийн багуудыг тус бүр 3:0-ээр хожсон амжилттай.
Энэ нь тэмцээний түүхэнд Монголын U16 багийн хувьд ахиц гаргасан чухал үр дүн гэж хэлж болох ба 2023 онд бид Х байрт шалгарч байсан бол энэ жил илүү өндөр амжилтад хүрэх боломж нээлттэй байна.

