Монголын сумочид ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
Сонирхогчийн сумо бөхийн 26 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж өндөрлөлөө.
50 гаруй орны тамирчид өрсөлдсөн уг тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.

