Улаан-Үд хотын иргэн «Монголын сайхан бичигтэн» уралдаанд дэд байр эзэллээ
Монголын үндэсний мэдээллийн «Монцамэ» агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг «Монголын сайхан бичигтэн» уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол 1-р сарын 15-нд болсон бөгөөд шагналыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.
Уралдаанд Монгол Улс болон гадаад орны 1100 гаруй иргэн оролцов. Оросын Холбооны Улсын иргэн, Улаан-Үд хотын "Титэм-Арт" студийн монгол бичиг, уран бичлэгийн багш Арюна Бато-Жаргаловна Булгутова гадаадын иргэдийн ангилалд дэд байр эзэллээ.
Арюна Бато-Жаргаловнад баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

