Монголын пара байт харваачид ДАШТ-ий анхны алттай боллоо!
Солонгосын Гванжу хотод болж буй пара байт харвааны ДАШТ-д Монголын эмэгтэйчүүдийн баг түүхэн ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо.
Ингэснээр Монголын тамирчид пара байт харвааны ДАШТ-д түрүүлсэн анхны монголчууд болж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Удахгүй холимог багийн төрөлд Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар Италийн багтай алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Спортын түүхэнд шинэ хуудас нээсэн эмэгтэй харваачдадаа баяр хүргэе!

