Монголын нэрт дизайнер “Алтаргана-2026” наадмын тусгай шагнал хүртлээ
Олон улсын Буриадын үндэсний XVI их наадам “Алтаргана-2026” албан ёсоор өндөрлөлөө. ОХУ-Монголын хамтарсан “Aist Global” телевиз болон Монгол дахь “Оросын радио”-гийн тусгай шагналыг Батсүхийн Онончимэг хүртсэн байна.
🇲🇳Тэрээр олон улсын зэрэгтэй дизайнер, бизнес эрхлэгч бөгөөд үндэсний хувцасны “Princess Mongolian Fashion” брэндийг үүсгэн байгуулагч юм. Батсүхийн Онончимэг загвар зохион бүтээгчдийн “Торгон зам” уралдаанд амжилттай оролцож, онцгойрсон байна.
Тэрбээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг брэндийнхээ хөгжлийг амжилттай удирдахын зэрэгцээ загвар, гоо сайхны салбарын олон улсын томоохон арга хэмжээнүүдийн зохион байгуулалтад идэвхтэй оролцдог билээ.

