Монголын холимог тулаанчид Азийн аваргад хүч үзнэ
Холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 🇨🇳 БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд Ази тивийн 30 гаруй орны шилдэг тулаанчид оролцохоор бүртгүүлжээ.
Манай улсаас нийт 14 тамирчин дэвжээнд гарч өрсөлдөнө. Багийг Монголын холимог тулааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ахалж байна.
Монголын тулаанчдад амжилт хүсье!

