Монголын хоёр бүжгийн хамтлаг дэлхийн аваргад Тэргүүн байр эзэллээ
Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португал улсын Брага хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Д.Батсайхан, Б.Ууганцацэг дасгалжуулагчидтай “Star dance” студийн дэргэдэх “Star girls” хамтлаг өсвөр насны хореографик багийн төрөлд 1-р байр, О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчидтай “Royal dance” клубийн дэргэдэх “Royal dance” хамтлаг залуучууд насны хореографик багийн төрөлд 1-р байр, насанд хүрэгчдийн насны хореографик багийн төрөлд 1-р байр тус тус эзэлж, Монголын бүжгийн спортын холбооны түүхэнд анхны дэлхийн аваргууд боллоо