Монголын эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нэгэн чухал ололтыг нэвтрүүллээ
Хавдар судлалын үндэсний төвд “Робот мэс засал” эмчилгээг анх удаа амжилттай хийж, дэлхийн дэвшилтэт технологийг суурьшуулсан 70 дахь орон Монгол боллоо.
Хүний гар хүрэхэд хэцүү, маш нарийн бүтэцтэй хэсэгт өндөр нарийвчлалтай ажиллаж чаддаг робот монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн дэм болох юм.
Үүнийг гурван жилийн турш бэлдсэний эцэст нэвтрүүлжээ. Энэхүү санаачилгыг гардан эхлүүлж байсан Ж.Чинбүрэн сайд анхны мэс заслыг удирдан явуулжээ. Дурангийн мэс засал энэхүү робот мэс заслын суурь болж ирсэн бол одоо робот мэс заслын тусламжтай өндөр хурдны интернэт ашиглан алсын зайнаас ч мэс засал хийх боломжтой болох ажээ. Ингэснээр Монголын эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нэгэн чухал ололтыг нэвтрүүллээ.

