Монголын эмэгтэй даамчид ДАШТ-д түүхэн амжилт гаргалаа!
Ихэр даамчин Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-ий шилдэг 10-т багтсан анхны монгол тамирчид боллоо.
Тринидад ба Тобаго улсад болсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын гурван даамчин амжилттай оролцлоо.
Их мастер Б.Мөнхжин 8-р байр, ДДХМ Б.Анужин 9-р байр, дэд мастер Ц.Цацрал 12-р байрт шалгарсан нь Монголын даамын спортын түүхэнд шинэ амжилт болж байна.
Тэмцээний аваргаар Украины их мастер Виктория Мотричко, Хятадын Сайяа, Украины Юлия Макаренкова нар шалгарсан байна.

