Монголын дугуйчин бүсгүйчүүд олон улсын тавцанд амжилттай оролцлоо!
Монгол Улсын дугуйн шигшээ баг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилт гаргалаа.
Оман улсад зохион байгуулагдсан нэр хүндтэй “Зафар Классик–2025” уралдаанд манай хоёр тамирчин медаль хүртэв:
· Э. Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, уралдаанд түрүүлэн Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.
· Б. Тэгшбаяр (Roojai insurance клуб, “Алдар” СК) маш сайн амжилт үзүүлж, хүрэл медаль хүртээд, хувийн чансаагаа 25 оноогоор ахиуллаа.
Уралдаан нь Мугсейл эрэгээс Дарбат хүрхрээ хүртэлх 174 км-ийн урттай, хүндрэлтэй маршрутаар явагдсан юм.

