Монголын Дауны Холбооны дэргэдэх “Инээмсэглэл” кофе шопын бариста нар маань цэрэг болох мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүллээ
Манай залуус цэргийн амьдралтай танилцаж, цэргийн алхаа, ёслолыг сурч, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.Тэд бүгд “Эх орныхоо төлөө зүтгэе” гэсэн сэтгэлээр энэ өдрийг бахархалтайгаар мэдэрч чадсан юм
Бидний хүсэлтийг хүлээн авч, энэ өдрийг боломж болгосон Цагдаагийн Ерөнхий газар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, мөн Дотоодын цэргийн 805 дугаар анги-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ өдөр тэдний хувьд зүгээр нэг аялал биш, итгэл, мөрөөдөл, урам зоригийн өдөр байлаа

