Монголын анхны эмэгтэй “Гавьяатууд” 3х3 сагсан бөмбөгөөс төрлөө
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид —
М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат тамирчин” цолоор шагналаа.
Тэд бол сагсан бөмбөгийн спортоос төрсөн анхны эмэгтэй гавьяатууд бөгөөд багийн спортоор хамтдаа гавьяат цол хүртсэн анхны тохиолдол болж байна.
Харин шигшээ багийн гадаад дасгалжуулагч Стив Сир-т Монгол, Канад хоёр улсын найрсаг харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж “Найрамдал” медаль гардуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
“Та бүхэн Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж, эх орныхоо бахархал боллоо. Монголын төр хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж байна. Олимпоос медаль, дэлхийн аварга болохыг ерөөе!”
Монгол эмэгтэйчүүдийн спортын түүхэн шинэ хуудсыг нээсэн энэ амжилт — багийн эв нэгдэл, хөдөлмөр зүтгэлийн бодит үр дүн боллоо.

