Монголын 64 мэргэжилтэн ОХУ-ын логопедийн мэргэжлийн диплом хүртлээ
Зургаадугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо логопедийн чиглэлээр мэргэжлийн дахин сургалтад хамрагдсан Монголын мэргэжилтнүүдэд диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү хөтөлбөр нь 2021 оноос хойш Монголын Логопедын холбоо болон Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсролын бодлогын хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж, нийт 167 мэргэжилтэн диплом хүртээд байгаа бөгөөд 2026 онд дахин 64 төгсөгч нэмэгдлээ.
Монголын Логопедын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэгийн онцолсноор, Монгол Улсад хүртээмжтэй боловсролын тогтолцооны үндэс суурийг 1960-аад онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд тавьсан боловч 1992 оноос хойш энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх ажил тасалдсан байна. Өнөөдөр тухайн үеийн олон мэргэжилтэн тэтгэвэрт гарсан бөгөөд логопедийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.
ОХУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажилласнаар Монголын мэргэжилтнүүд хэл ярианы эмгэгийг оношлох, засах орчин үеийн арга зүйг эзэмшиж байна.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв

