Монгол Улсын нийслэл хотод Ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна
Улаанбаатар хотын музейд тавдугаар сарын 8-30-нд Аугаа Ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнг зохион байгуулагч нь Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар, Улаанбаатар хотын музей, БНБУ-ын улсын архив болон Оросын тэргүүлэх мэдээллийн агентлаг РИА Новости болон ТАСС юм. “Хамтдаа-Аугаа ялалтын төлөө" гэрэл зургийн үзэсгэлэн нь Буриад, Монголын ард түмэн Аугаа Ялалтын ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний нэг хэсэг юм. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг Буриадын тэргүүн Алексей Цыденовын Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатартай гуравдугаар сард хийсэн уулзалтаар хэлэлцэн баталсан
Гэрэл зургийн үзэсгэлэн нь ЗСБНХУ, Монгол Улсын ард түмний фашизмтай тэмцсэн тэмцлийн үе шатыг харуулна:
- Японы цэргүүд Монгол руу дайрч, ЗСБНХУ-ын зүгээс хамгаалсан
- Эх орны дайны үед Монголын ард түмний Зөвлөлтийн дайчдад үзүүлсэн тусламж
- Хоёр орны Аугаа ялалтын өв
“ЗСБНХУ фашизмын эсрэг дайнд ялсныг яагаад Аугаа гэдэг вэ? Яагаад гэвэл энэ үйл явдал нь түүхийн урсгалыг эргүүлсэн. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан нь Европ болон Азийн ихэнх орны ирээдүйг шийджээ. Бүр Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд Квантуны армийн дайчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү довтлоход ЗХУ Монголын хилийг өөрийн хил шигээ хамгаалах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Зөвлөлт-Монголын цэргүүд хамтдаа
Халх голд дайсныг дарсан. Энэхүү домогт ялалт нь манай хоёр ард түмний амиа өргөсөн тулаанаар бэхэжсэн олон жилийн нөхөрлөлийн үндэс болсон юм” хэмээн Буриад улсын Тэргүүн Алексей Цыденов тэмдэглэжээ Халх голын дайнд Зөвлөлт Холбоот Улсаас 57 мянга, Буриадаас 15 мянган хүн оролцсон бол Монголын дайчдын тоо 2.2 мянга байжээ. Зөвлөлтийн 9000 гаруй цэрэг Монгол Улсыг хамгаалан алтан амиа өгчээ. Түүнчлэн Германы цэргүүд өргөн цар хүрээтэй дайралт хийхэд Монгол Улс ЗХУ-д анхлан тусламжийн гараа сунгасан улсын нэг байв. Бүх дайны явцад Монгол Улс фронтод хүнс, морь илгээж, танк, онгоц бүтээхэд тусламж үзүүлж байлаа. ЗХУ-д 500 мянга орчим монгол морь өгчээ. 32 мянган морийг монгол ардууд сайн дурын тусламжаар бэлэглэжээ. Улаан армийн бараг таван морины нэг нь монгол морь байлаа
1941 оны аравдугаар сард ЗХУ-д монгол хүнс, хувцастай эхний цуваа иржээ. Монголын эрх баригчид ЗСБНХУ руу дайны жилүүдэд 500 мянган тонн мах илгээжээ. Зөвхөн 1941 онд Монгол Улсаас ЗХУ-д цэргүүдэд зориулсан янз бүрийн бэлэгтэй 140 вагон иржээ. Монголын санхүүгийн дэмжлэгээр 53 танк, тэр дундаа Т-34 загварын 32 танк бүтээжээ. Эдгээр танкны дийлэнх нь Берлин хүрсэн. Зөвлөлтийн цэрэг-агаарын хүчинд “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг бэлэглэжээ
Эдгээр үйл явдал гэрэл зургийн хальсанд буусны ачаар, цэргийн гэрэл зурагчдын ажлын тусламжтайгаар хувь тавиланг эргүүлсэн олон түүхэн үйл явдал дурсамж болон үлджээ. Бүгд найрамдах Буриад улсын тэргүүний тамгын газрын болон Буриадын Засгийн газрын Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга Ирина Доржиева “РИА Новости болон ТАСС-ын хамтрагч нартаа энэ үйл явдалд оролцсонд талархал илэрхийлье. Түүхэн үнэнийг хамгаалахад бидэнтэй хүч нэгтгэсэн, өнөөдөр манай тэргүүлэх мэдээллийн агентлагууд Аугаа Ялалтын өвийг хадгалах ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Үзэсгэлэнд Берлин хүртэл явж, Дэлхийн хоёрдугаар дайны онцгой тулаануудыг гэрэл зургийн хальснаа буулгасан домогт гэрэл зурагчин Евгений Халдейн бүтээлүүдийг дэлгэсэн” хэмээн ярилаа
Орос, Монголын уламжлалт харилцан туслалцаа, дэмжлэгийн гэрч болсон гэрэл зургууд Улаанбаатар хотын музейд тавдугаар сарын 8-30-нд дэлгэгдэнэ