Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кремльд болсон ёслолын хүлээн авалтад оролцлоо
"Тэгш байдал, шударга ёс, аюулгүй байдлын төлөө бид зогсож байна. Зөвхөн ийм хандлага нь дэлхийн бүх ард түмний амар амгаланг хангаж чадна" хэмээн Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоог дээр гадаадын зочдод хандаж мэдэгдлээ
Путин Европ, АНУ, Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Латин Америкийн ард түмний нэг хүчин чармайлт нь нацизмыг ялахад хүргэсэн гэдгийг онцлон тэмдэглэв
Тэрээр мөн гадаадын зочдод хандан хундага өргөхдөө "Агуу ялалтын төлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө" гэлээ