Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 42.9 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 42.9 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

      БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
      25.06.2026
      БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 

      Хоёр тал 10 аймгийн төвд дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов. 

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзав.

      🔸Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.

      🔸Өнгөрсөн онд Сөүл хотноо болсон “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт Монгол, Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцож байсан “Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори” нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров. 

      🔸Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тав дахь шатны хэлэлцээ энэ зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа тэмдэглэв.

      🔸Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэсэн юм. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний хуулиар гадны банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ.  

      🔸Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонги байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов. 

      🔸Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж, БНСУ-ын анагаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

      🔸Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид  иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо