Орос, Хятад, Монгол гурван улсын төрийн тэргүүнүүд болох Владимир Путин, Си Жиньпин, Ухнаагийн Хүрэлсүх нарын оролцоотойгоор Бээжин хотноо гурван талт уулзалт боллоо.
Миллерийн мэдээлснээр, "Сибирийн хүч – 2" хийн хоолойн хүрээнд байгуулсан тохиролцоо нь 30 жилийн хугацаатай байна. Хийн нийлүүлэлтийн үнийг тусад нь хэлэлцэх бөгөөд Европт нийлүүлж байгаагаас харьцангуй хямд байх ажээ.
Газпром компанийн тэргүүн Миллерийн мэдэгдсэнээр, энэхүү төсөл хэрэгжсэнээр жилд 50 тэрбум шоо метр хий Оросоос Монголын нутгаар дамжин Хятад руу нийлүүлэгдэх боломж бүрдэх юм.

