Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 42.9 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 42.9 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ
      25.06.2026
      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

      Монгол, Казахстаныг холбосон тээврийн шинэ коридор байгуулахад онцгой анхаарч байна.

      🔸БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй /2026.06.24/ уулзаж, хоёр улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

      🔸Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны дөрөвдүгээр сард Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажилласанд талархал илэрхийлж, төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйг тэмдэглэв.

      🔸Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэв. 

      🔸Түүнчлэн тээвэр, логистикийн саад тотгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол, Казахстаныг холбосон хамгийн дөт тээврийн шинэ коридорыг бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

      🔸Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, Казахстан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг дурдаж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. 

      🔸Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уул уурхай, газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулсныг сайшааж, цаашид тус салбарт Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход хоёр улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

      🔸Түүнчлэн хоёр Ерөнхий сайд цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

      🔸Талууд бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам бэхжүүлэхийн төлөө буйгаа дахин нотлов. 
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо