МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотноо болсон чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн зэрэг 400 орчим төлөөлөгч оролцжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

