Монгол Улсад тэтгэврийн шинэ хууль батлагдлаа — 435 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ
Монгол Улсад 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлнэ. Өмнөх тогтолцоонд тэтгэврийн хэмжээ нь иргэдийн бодит ажилласан жил, шимтгэл төлөлттэй бүрэн уялддаггүй байсан тул шударга бус гэж үздэг байжээ. Харин шинэ хууль энэ асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна.
Ямар өөрчлөлтүүд гарах вэ?
Одоогийн тэтгэвэр авагчид (435 мянган хүн) – ажилласан жилийн хугацаанаас хамааран одоо авч буй тэтгэвэр дээрээ сар бүр 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл авах боломжтой болно.
Ирээдүйн тэтгэвэр авагчид (1979 оноос хойш төрсөн иргэд) – 2033 оноос эхлэн тэтгэврийг тухайн хүний 10 жилийн дундаж цалинд үндэслэн тооцох бөгөөд ингэснээр тооцоолол илүү ойлгомжтой, шударга болох юм.
Тэтгэвэрт гарах хугацаа – хэрэв иргэн тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил бүр тэтгэврийн хэмжээ 4 хувиар нэмэгдэнэ. Харин эрт тэтгэвэрт гарвал 4 хувиар буурна.
Хувийн тэтгэврийн хуримтлал – иргэд хувийн тэтгэврийн дансанд хуримтлал үүсгэх боломжтой бөгөөд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
Ажиллаж буй тэтгэвэр авагчид болон оюутнууд – нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо – шинээр бий болно.
Энэхүү хуулийг олон жилийн хэлэлцүүлэг, судалгааны үр дүнд баталсан бөгөөд эрх баригчид үүнийг нийгмийн шударга байдлыг хангах чухал алхам гэж үзэж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан ёсны хуудас Показать меньше