Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтой 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Эрчим хүчний яаманд уулзлаа
Уулзалтаар талууд хоёр улсын газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлэлтийн асуудлаар санал солилцож, ойрын хугацаанд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний хүрээнд салбарын сайд нарын уулзалтыг зохион байгуулах чиглэлээр ажиллаж, албан ёсны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Посольство Монголии в РФ

