Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийн шилдэг 4 орны нэг болжээ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2026 оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтийн хурдаар Ази, Номхон далайн бүс нутагт 4 дүгээрт эрэмбэлэгджээ.
Монгол Улсын үзүүлэлтүүд:
🥈 2 дугаар байр – жуулчдын зарцуулалтын өсөлтөөр +29%
🥉 3 дугаар байр – аялал жуулчлалын орлогын өсөлтөөр +27%
🏅 4 дүгээр байр – аялал жуулчлалын салбарын нийт өсөлтөөр +39%
🏅 4 дүгээр байр – жуулчдын урсгал хамгийн өндөр өссөн дэлхийн 20 орны жагсаалтад +39%
2026 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсад 568,989 гадаадын жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.9%-иар өссөн үзүүлэлт юм.
Монгол Улсад хамгийн олон жуулчин ОХУ, БНХАУ болон БНСУ-аас ирж байна.

