Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна
Монгол Улсын төлөөлөгчид Катарын Доха хотноо 2025.12.15–19-нд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцож байна.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс авлигатай тэмцэхийг тэргүүлэх чиглэл болгож, хууль эрх зүй, бодлого, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж байгааг онцоллоо.
Мөн 2026 оныг “Төрийн албанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэх жил” болгон зарласныг танилцуулав. 🗳️ Монгол Улс Албани, Гана, Норвегитой хамтран сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тогтоолын төслийг санаачилсан нь онцлох үйл явдал боллоо.
Энэхүү бага хуралд дэлхийн 192 улс оролцдог

