Монгол цэрэг өвлийн олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна
Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, ЗХ-ний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан Европын орнуудад үргэлжилж буй биатлоны дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. Тэрээр Герман Улсад энэ сарын 8 болон 14-ний өдрүүдэд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
“Милан–Кортина 2026” өвлийн олимпын эрх авах бүрэн боломжтой Одоогоор Э.Энхсайхан олимпын үлдсэн 12 эрхийн төлөө өрсөлдөж буй 20 тамирчнаас 16-д бичигдэж байна. Хэрвээ 1 дүгээр сарын 18-ныг хүртэлх уралдаануудад амжилттай оролцож, хувийн оноогоо бууруулж чадвал олимпын эрх бодитой болох юм.
Монголын биатлоны шигшээ баг Европын мэргэжлийн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, олон улсын тэмцээнүүдэд оролцож байна.

