Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулагдсан Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026) өндөрлөж, Монголын сурагчид амжилттай оролцлоо.
Дэлхийн 100 гаруй орны 470 гаруй шилдэг сурагч оролцсон тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 4 сурагч өрсөлдсөнөөс 2 нь хүрэл медаль хүртжээ.
- Ү.Эрхэс — “Хобби” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
- Б.Бат-Эрдэнэ — “Амжилт Кибер” сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Оролцогчид машин сургалт, гүн сургалт болон хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлогуудыг шийдвэрлэж, багийн төрөлд хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлах зэрэг сорилтуудад хүчээ сорьжээ.
Дэлхийн шилдэг сурагчидтай өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Эрхэс, Бат-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэе!
Мөн Монголын багийг бэлтгэсэн багш, дасгалжуулагчид, сурагчдаа дэмжиж ирсэн эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Ирээдүйн Монголын хиймэл оюуны мэргэжилтнүүд эндээс төрнө!

