Монгол-Оросын их сургуулиудын ректоруудын анхдугаар форумын оролцогчид Улаан-Үүдэд Дэлхийн II дайны баатруудыг хүндэтгэн дурслаа.
ОХУ болон Монгол улсын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар форумын хүрээнд Ялалтын хөшөөт цогцолборт хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний оролцогчид ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын маршал Рокоссовскийн хөшөө болон Мөнхийн галд цэцэг өргөж, амь эрсэдсэн баатруудын дурсгалыг нэг минутын дуугүй байдлаар хүндэтгэн мэхийн ёслов. Буриадын тэргүүн Алексей Цыденов Аугаа эх орны дайны үед Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн үнэлж баршгүй тусламжийг онцлон тэмдэглэлээ.
ОХУ болон Монгол Улсын их, дээд сургуулиудын ректоруудын олон улсын форум Улаан-Үд хотод анх удаа болж, зохион байгуулагчаар Буриад Улс ажилласан юм. Тус арга хэмжээнд Оросын 70, Монголын 12 их, дээд сургуулийн ректорууд оролцлоо.

