Монгол, Оросын залуучуудын II форумын хаалтын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
Монгол, Оросын залуучуудын II форумын хаалтын хүндэтгэлийн хүлээн авалт аравдугаар сарын 9-нд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Тус форум аравдугаар сарын 6–8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан юм.
Форумд хоёр улсын тус бүр 25 төлөөлөгч оролцож, ногоон эдийн засаг, залуучуудын бодлого, цахим шилжилт болон хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
Арга хэмжээг Оросын талаас Москвагийн Технологийн их сургууль (МИРЭА), Монголын талаас Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Посольство России в Монголии

